"Лалын улс" орлогынхоо 50 хувийг татвараар бүрдүүлдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-08 17:07:00

ВАШИНГТОН. /Rt/. Өөрийнх нь хяналтад байгаа газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс татвар авах замаар “Лалын улс” бүлэглэл орлогынхоо тал хувийг бүрдүүлдэг байна. Харин хууль бусаар нефть борлуулах нь тус бүлэглэлийн санхүүгийн хоёр дахь эх үүсвэр ажээ.

Ирак, Сири дэх агаар-сансар, батлан хамгаалах, аюулгүй байдлын талаарх “IHS” буюу мэдээлэл боловсруулах үйлчилгээний компанийн гаргасан судалгаагаар, хяналтдаа авсан газар нутаг дахь дотоод нөөцөө ашиглан үйл ажиллагаагаа санхүүжүүлэх эдийн засгийн загварыг “Лалын улс” бүлэглэл бий болгосон байна.

Хууль бусаар нефть борлуулах нь “Лалын улс” бүлэглэлийн орлогын 43 хувийг бүрдүүлдэг бол татвараар орлогынхоо 50 хувийг бүрдүүлдэг ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ