Шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-08-14 14:17:33
ГАВАНА. /РИА Новости/. Куба улсын шинэ үндсэн хуулийн төслийг бүх ард түмний санал асуулга хэлбэрээр бүх нийтээр хэлэлцүүлэх ажил даваа гарагт эхэлсэн ба 11 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Энэ хугацаанд Кубын 10 сая орчим иргэн тус улсын Үндсэн хуулийн төсөлд саналаа нэмэрлэх эрхтэй ажээ. Гадаадад цагаачлан амьдарч кубачууд анх удаагаа санал бодлоо интернетээр дамжуулан илэрхийлэх боломжтой болсон байна.
 
Кубын Үндэсний ассамблей тус улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах шинэтгэл хийхийг энэ оны долдугаар сард зөвшөөрсөн юм.
 
Шинэ Үндсэн хуульд ерөнхийлөгчийн албан тушаалыг нэвтрүүлэх, бүрэн эрхийнх нь хугацааг 10 жилээр хязгаарлах, хувийн өмчийг хүлээн зөвшөөрөх зэрэг заалт орсон аж.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ