Д.Трамп, Си Жиньпин 11 дүгээр сард уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-18 14:56:18
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 11 дүгээр сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум болон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийж магадгүй гэж “Wall Street Journal” цахим хуудсанд мэдээлжээ.

Д.Трампын Засаг захиргаа ирэх пүрэв гарагт Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгдсэнд БНХАУ мөн адил хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Гэвч хоёр улсын төлөөлөгчид энэ асуудлаар ирэх долоо хоногт хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ төлөөлөгчид АНУ болон БНХАУ хооронд үүсээд буй худалдааны дайныг намжаах зорилгоор хоёр улсын тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах талаар хэлэлцэх төлөвтэй байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ