Завханы улаан хальст сармис 50000 төгрөгөөр зарагдаж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:17:45

Завханы брэнд болсон “улаан хальст сармис”-ыг өрх бүр тариалан жинхэнэ брэнд болгох хэрэгтэйг аймгийн удирдлагууд дэмжин ажиллаж байна.

Энэ жил 10,0 сая төгрөгөөр сайн чанарын үр бэлтгэн ногоочин өрх бүрт гэрээгээр олгосон байна. Үүний үр дүнд өнөрсөн намар Улиастайд ногоо тарьдаг 50 гаруй иргэн сармисаа амжилттай  тариалж чамгүй ургац аваад байгаа. Өнөөдөр Завхан аймагт улаан хальст сармис 1 кг нь 50000-55000 төгрөгөөр зарагдаж байна.  

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ