Мал, тэжээвэр амьтны тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:25:42

Монгол Улсын статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 1671 захирамжийг үндэслэсэн сумын Засаг даргын 11 сарын 30-ны захирамж ёсоор мал, тэжээвэр, амьтны тооллого энэ сарын 7-нд эхэллээ. 

10 хоногийн хугацаатай тооллогын ажлын хүрээнд байгуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс хоёр хэсэгт болж, малчны хотхонд ажиллаж байна. Иймээс ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Алтанцэцэг хуулийн хугацаанд мал, тэжээвэр амьтны тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалав.
Өнгөрсөн жил сумын хэмжээнд тэмээ долоо, адуу 6452, хонь 25491, ямаа 19119, бүгд 56066 тоо толгой малыг тооллогод хамруулсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ