Хууль бусаар нефть худалддаггүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-09 10:29:16

АНКАРА. /Sputnik/. Нотлох баримт гарч ирсээр байгаа ч “Лалын улс” террорист бүлэглэлийг санхүүжүүлдэг нефтийн хууль бус худалдаанд оролцдоггүй гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы хүү мэдэгдлээ.

Террорист ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд “Лалын улс” нефтийн худалдаандаа тулгуурладаг. “Лалын улс” нефтиэ хэрхэн Туркээр дамжуулан, Эрдоганы гэр бүлийн зөвшөөрөлтэйгөөр худалддаг болохыг нотолсон баримтыг өнгөрсөн долоо хоногт Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн билээ.

Туркийн Ерөнхийлөгчийн дөрвөн хүүхдийн нэг, томоохон хэмжээний далайн тээврийн компани, нефть зөөгч олон хөлөг онгоцтой Билал Эрдоганыг Кремль онцолсон юм.

“Бид Истанбулд оффистой. Ирак, Сири, Газар дундын тэнгист үйл ажиллагаа явуулдаггүй. “Лалын улс” бол манай улсын дайсан. Тэд бол шившиг. Тэд бидний шашныг муу нэртэй болгож байна. Тэд лалын шашинтан биш, би тэднийг лалын шашинтнууд гэж үздэггүй” гэж тэрбээр хэлснийг "Reuters” уламжилжээ.

Мөн тэрбээр өөр хувилбар дэвшүүлж, Сирийн Засгийн газрыг сэжиглэсэн байна. “Лалын улс”-ын нефтийг дагавал, Асадыг олно” гэж ямар ч нотолгоогүйгээр Билал хэлжээ.

Х.Аминаа

Холбоотой мэдээ