Словак: "Лалын улс"-тай хамтран тэмцэх хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРАТИСЛАВА. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой босогчид бол хамгийн том аюул, заналхийлэл бөгөөд тус бүлэглэлийг устгахад бүгд хамтран ажиллах хэрэгтэй гэж Словакийн Гадаад хэргийн сайд Мирослав Лайчак мэдэгдэв.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвслийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч асан Жон Р. Аллентэй уулзсаныхаа дараа мэдэгдэл хийжээ.
АНУ-ын тэнгисийн явган цэргийн генерал, тэтгэвэрт гарсан Аллен АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудлаар зөвлөгөө өгдөг байна.
Хэт давруу үзэлт уг террорист байгууллагыг устгах хүсэл эрмэлзэл байгаа нь маш чухал боловч бид амжилттай ажиллахын тулд найдвартай стратеги баримталж, бүх холбоотон орны үйл ажиллагааг нэгтгэх хэрэгтэй гэж Лайчак мэдэгдэв.
Терроризмтой тэмцэж байгаа бие даасан орнуудын аюулаас хамгаалах хүчнүүд хоорондын хамтын ажиллагааг нягт болгох хэрэгтэй гэж Лайчак, Аллен нар тохиролцсон байна.
Д.Нямтулга