Лалын шашин шүтдэг тамирчид тахил өргөх баяраа тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-08-22 17:45:25
ЖАКАРТА. /Аsiangames2018.id/. Индонези улсад болж буй Азийн 18 дугаар наадамд оролцож буй лалын шашин шүтдэг олон зуун тамирчин болон албаны хүмүүс лхагва гарагт спортын үйл ажиллагаанаасаа түр завсарлаж, өмнөд Суматра арлын Палембан хот дахь Жакабарин спорт цогцолборт тахил өргөх баяраа тэмдэглэсэн тухай Азийн наадмын мэдээллийн цахим хуудас мэдээлэв.

Өнөөдөр Жакабарин спорт цогцолбор дотор байрладаг лалын “Ар-Рахман” сүмд Саудын Араб, Узбекистан, Пакистан, Малайз болон Бангладеш зэрэг улсын 1000 орчим иргэн залбирал үйлдсэн ажээ.

“Манай сүмд тахил өргөх баярын залбирах ёслол анх удаа боллоо” гэж Ар-Рахман сүмийн дарга Солех Харун мэдэгдсэн байна.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ