Дурангаар хянаснаас хойш зөрчил буурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 15:45:24

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

Энэ  сарын 7-ны өдрийн байдлаар  301 зөрчил бүртгэгджээ. Үүнээс улаан гэрлэн дохионы 228 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 73 зөрчил бүртгэгдэж зохих арга хэмжээг авсан байна. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ