Өрхийн эмнэлгүүдийн сургалтын гэр хөл ихтэй байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 16:30:09

Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын “Завхан хангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Улиастай сумын таван  өрхийн эмнэлэг  болон хамтарч ажилладаг  Шилүүстэй,  Отгон  сумдын  хүн эмнэлэгт  таван ханатай  гэрийг  гал тогооны иж бүрэн хэрэгслийн хамтаар  бэлэглэжээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж  эх хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын Завханхангай ОНХХ төслөөс сургалт сурталчилгаа  явуулж  улмаар  эх  хүүхдүүдийн  зөв   хооллолтыг  ээжүүдэд  заах  зорилготойгоор  эдгээр   гэрүүдийг өрхийн эмнэлгүүдэд  өгчээ. Өнөөдөр эдгээр сургалтын гэрүүдэд долоо хоногийн гурван өдөр эхчүүд сургалтанд хамрагдаж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ