Үерт өртсөн цэцэрлэг богино хугацаанд сэргээн засвараа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-06 21:25:48
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөрөөс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгийн 180 хүүхдэд хөнжил, гудас, халбага сэрээ, тав тухтай тоглоход нь зориулж хивс өнөөдөр хүлээлгэн өглөө.
Өнгөрөгч 7 дугаар сард болсон хүчтэй аадар борооны улмаас тус цэцэрлэгийн байр тэр чигтээ үерт автаж ихээхэн хэмжээний хохирол учирсан юм. Хохирлыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Аймгийн Засаг дарга Ш.Оргил, эцэг эхчүүд, сайн санаат олон хүмүүсийн хүч дэмээр түргэн хугацаанд арилгаж, хүүхдүүдээ цаг хугацаанд нь хүлээн аваад байгаа юм. Үерт авсан байр тус цэцэрлэгийн 5 бүлгийн 180 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай аж. Өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр тус цэцэрлэгийн 5 бүлгийн 180 хүүхэд шинэ хөнжил, гудастай боллоо.
Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг нийт 280 хүүхэдтэйгээр 2018-2019 оны хичээлийн жилд сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ