Архигүй шинэ жил тэмдэглэх уриалгад байгууллагууд нэгдсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Хууль зүйн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Гэрэлт ирээдүй төрийн бус байгууллага хамтран шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэх уриалгыг гаргасан бөгөөд албан байгууллага хамт олон уриалгыг дэмжин нэгдсээр байна.
Архи хэрэглэхгүй аливаа баяр ёслолыг тэмдэглэхэд эдийн засагт хэмнэлттэй төдийгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Тус аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийн 60 гаруй хувь нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон байдаг ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа