Гурван ихэр хүүд нэг өрөө байрны батламж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 21:05:37

Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолын дагуу Баянцогт суманд төрсөн гурван ихэрт нэг өрөө байр гардуулсныг Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн 12 сарын 08-ны өдрийн хуралдааны үеэр уламжлан өглөө.

Баянцогт сумын Сарлаг хэмээх газар оршин суугч,И.Алтангэрэл, Г.Мөнгөнцэцэг нарын гэр бүлд 2014 онд мэндэлсэн А.Тодтөмөр, А.Төвтөмөр, А.Төртөмөр нар Зуунмод сумын Номт багт ашиглалтанд орсон "Манзушир өргөө" хорооллын 1-р ээлжийн 1-р орцны хоёр давхарын 37 тоот, байрны батламжийг гарджээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ