Тивийн аваргаас 7 орон медаль хүртээд байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2015-09-09 16:18:29

"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 7 орны тамирчид медаль хүртээд байна.

Казахстаны тамирчид давхар цохилт хийж хоёр алтан медаль хүртээд байгаагаас үзэхэд туялзуур сэлэмний спорт Ази тивд жигд хөгжсөнийг харуулж байгаа юм. Медаль хүртсэн орнуудыг нэрлэвэл, БНСУ, Япон, Казахстан, Ливан, Вьетнам, Хонконг, Энэтхэг улсын тамирчин медаль хүртээд байгаа бол Тайвань, Сингапур болон Арабын улсуудаас медаль авах боломж байна. Буянт Ухаа спортын ордонд энэхүү тэмцээний шигшээ тоглолтууд ирэх амралтын өдөр хүртэл үргэлжилнэ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд