Гэмт хэрэг, зөрчил эрс буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ оны эхний найман сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 851, зөрчлийн шинжтэй 484 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн 224 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг, зөрчил эрс буурсан үзүүлэлт аж. Тухайлбал, малын хулгайн гэмт хэрэг 26 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 12 хэргээр буурчээ.
Хүн амын дунд гэмт хэрэг зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчих явдал гарсаар байна. Түүнчлэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг зөрчлүүд гарсаар байгаа аж.
“Өмнөх онтой харьцуулбал энэ жил гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 47.6 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэлээлэл 57.9 хувиар, гэмт хэргийн гаралт 1.3 хувиар буурсан. Одоо харин цахим орчинд "UNFRIEND хөдөлгөөнд нэгдэж, хүүхдийнхээ гар утас, фэйсбүүк хаягийг шалгаж, танихгүй хүнтэй найз болсон байвал "UNFRIEND" хийгээрэй гэдгийг эцэг эхчүүдэд уриалж байна” хэмээн аймгийн ЦГ-ын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Оюунболд хэллээ.

Б.Батхүү