Д.Золбаяр: Эмнэг хангал сургаж, уургалж, булигуулж ирсэн ард түмнийг дэлгэцэнд мөнхлөх учиртай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зохиолч, найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 30-нд Монголд нээлтээ хийж, цаашлаад дэлхийн тайзнаа гарахад бэлэн болжээ. Монгол хүүхдийн тэсвэр тэвчээр, эр зориг, Монголчуудын дахин давтагдашгүй амьдралын онцлог, морин уралдааны өнөөгийн уламжлал, соёлыг харуулсан бүрэн хэмжээний энэхүү уран сайхны киног АНУ-д гаргах эрхийг Холливудын “Варнес брос” /Warner bros/ компани авсан бөгөөд “Бүх насныханд” ангилалтайгаар гадаадын үзэгчдэд хүрэх гэж байна.
2898天