Архангай аймгийн ойн сангийн талбай 156 мянга гаруй га-гаар багасчээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн анги хамтран “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал ба уур амьсгалын өөрчлөлт” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Засаг даргын дэргэдэх сум дундын болон Цэнхэр сумын Ойн ангийн инженер, техникч, ойжуулагчид, сумдын байгаль хамгаалагчид, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэний нийгмийн болон олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагаас 90 гаруй төлөөллийг оролцуулсан байна.
2671天