БУЛГАН: Хүүхдүүдэд зөв хандлага, мэдлэг олгох шилдэг жүжгүүдийг толилуулж байна
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, УГЗ, найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжим, жүжгийн театрт хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан “Тусгал” ёс зүйн уянгын драмын жүжиг, харин бага ангийн сурагчдад зориулан “Торнхилийн ой” хүүхдийн жүжгийг толилуулж байна.
63天