Хамтын ажиллагааны үр дүнд дархлаажуулалтын ажил 92,7 хувьд хүрчээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 5 дугаар сарын 4-ний байдлаар тус аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажил 92,7 хувьтай үргэлжилж байна. Дархаажуулалтын ажилд сум орон нутгийн удирдлагууд, малчдын дэмжлэг, хамтын ажиллагаа маш сайн байгааг аймгийн МЭГ-ын дарга М.Молорчимэг цохон тэмдэглэв.
1123 days