"Сүегэр" уран бичгийн уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын Арт галерейд "Сүегэр" уран бичгийн уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэлээ. Уралдаанд Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг, МУИС, МУБИС, Идэр дээд сургуулийн багш, оюутнуудаас 200 гаруй бүтээл иржээ. “Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж.
1124 days