Цэрэг спортын “Дөл-2022” тэмцээний аваргууд тодорлоо
Төв /МОНЦАМЭ/ Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг Аймгийн аварга шалгаруулах БНМАУ-ын баатар Д.Самдангийн нэрэмжит цэрэг спортын "Дөл-2022" цогцолбор тэмцээн боллоо. Тус тэмцээнийг Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалд зохион байгуулсан бөгөөд 9 сумын 11 тасгийн 143 сурагч хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
1117 days