ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Э.Мягмаржав: Загасыг үржлийн үед нь баривал хууль зөрчсөн үйлдэл
Завхан /МОНЦАМЭ/. Загас их хэмжээгээр авна, чонын мах, арьс, элэг ходоод худалдана, бөхөнгийн эвэр зарна, бугын шилний шөрмөс худалдаж авна гэх зарын дагуу амьтдыг агнаж, эд эрхтэн, амьтны гаралтай түүхий эдийг зарж борлуулах, худалдан авах нь ихэссэн байна. Энэ төрлийн зар ч цахим орчинд их байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас хийсэн судалгаанд ан амьтны гаралтай бүтээгдэхүүний талаарх мэдээллийн 62.5 хувь нь зарна, 36.6 хувь нь худалдаж авна, 5 хувь нь бусад буюу хамтарч ажиллана гэсэн зар байна. Энэ нь амьтны эд эрхтнийг хэрэглэвэл өвчин зовуурьт тустай гэсэн буруу ойлголтоос үүдэлтэй аж. Агнуурын загасны хорионы улирал жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл эхэлдэгтэй холбогдуулан загас агнуурын тухай Завхан аймгийн БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас тодрууллаа.
1122 days