АРХАНГАЙ: 263.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 15 худгийг барьжээ
Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Малын тоо толгойн албан татварын эх үүсвэр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Ихтамир суманд 6, Чулуут суманд 3, Өндөр-Улаан суманд 2, Жаргалант суманд 1, Хашаат суманд 2, Хотонт суманд 1 нийт 15 инженерийн хийцтэй гүн өрмийн шинэ худгийг 263.0 сая төргөгөөр гаргасан байна.
640 days