Долоон сумын зорилтот бүлгийн малчин өрхөд тусламж хүргэв
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Улаан загалмайн хорооноос Дарив, Жаргалан, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Шарга сумын 350 малчин өрхөд 115,000 төгрөгийн өртөг бүхий малын туурайн тос, нүдний түрхлэг, амин тун, ашигт долооц, загасны тос зэрэг цас, зудын үед малд шаардлагатай нэн хэрэгцээт бүтээгдэхүүн, эрдэст тэжээлийн нэмэлт багцыг олгов.
1947 days