ГОВЬ-АЛТАЙ: Прокурорын байгууллагын үйл ажиллагааг таниулах олимпиад болж байна
Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Олон нийтэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тус байгууллагын чиг үүрэг, онцлогийн талаар нэгдсэн ойлголт өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Говь-Алтай аймгийн Прокурорын газар, Боловсролын газар хамтран олимпиад зохион байгуулж байна.
19 hours