СҮХБААТАР: Байгалийн ухааны хичээлийн чанарыг сайжруулахад анхаарна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилд тус аймагт 16 сургууль, 24
цэцэрлэг, МСҮТ зэрэг болосвролын 31 байгууллага үйл ажиллагаа явуулна. Аймаг орон
нутгийн зүгээс сүүлийн жилүүдэд боловсролын салбарт маш их хөрөнгө оруулалтыг хийж
байгаа бөгөөд энэ жил байгалийн ухааны хичээлийн багш нарыг чадавхжуулах,
цаашлаад энэ чиглэлээр чадварлаг мэргэжилтэн, сайн инженер бэлтгэх урт
хугацааны бодлогыг хэрэгжүүлж ажиллана гэдгийг аймгийн Засаг даргын орлогч
Г.Мөнхзаяа хэллээ.
212 days