“Малчны нэг өдөр” зөвлөлгөөн Сагил суманд боллоо
Увс /МОНЦАМЭ/. Сагил суманд “Малчны нэг өдөр” зөвлөлгөөн өчигдөр болж, 100 гаруй хүн хамрагдлаа. Энэхүү зөвлөлгөөнд тус сумын дөрвөн багаас төрсөн сум, аймаг, улсын сайн малчид оролцож, арга туршлагаа ярьж, бас тулгамдаж байгаа асуудлуудаа хөндөж тавьсан юм. Тэрчлэн, аймгийн мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт, бэлчээрийн доройтол, мал амьтны эрүүл мэндийн асуудал, малчдын тэтгэвэр тогтоолт зэрэг асуудлаар аймгаас холбогдох албаны хүмүүс очиж мэдээлэл хийлээ.
2635 days