ӨВӨРХАНГАЙ: "Өв-Од" цех оргил ачаалалтай үедээ сард 2500 кг ааруул үйлдвэрлэдэг
Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг Өв-Од ааруулын цех өнгөрсөн зун нутгийн малчдаас 5000 литр ямааны сүү худалдан авч боловсруулан, 500 кг ааруул, 100 кг ээзгий, 750 орчим тогооны өрөм худалдаанд гаргасан байна. Мөн 43 мянган кг аарц худалдан авч, 13450 кг ааруул үйлдвэрлэжээ.
46 days