"Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийг уншаад багш нарын хурлаар орж байлаа
2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ном уншихад таван мэдрэхүй ажилладаг. Харж уншина, ярьж уншихаар сонсгол ажиллана, хуудас эргүүлэхдээ хуруугаа норгож амтална, шинэ номын хуудсыг үнэрлэнэ. Дээр үеийн шар хуудастай хуучин номууд их гоё үнэртэй. Хааяа үнэрлэхээр таньдаг хүн шиг дотно санагддаг юм. Одооны номуудыг сайхан сайхан цаасан дээр хэвлэж байгаа ч тэр мэдрэмжийг өгдөггүй. Тэгээд ном их уншдаг хүн сэтгэн бодох, орчинтой харилцах чадвартай болдог.
89 days