Мөрөн суманд 75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд 7 сургууль, 7 цэцэрлэг, 3 дотуур байр баригдаж, боловсролын салбарыг дэмжсэн 17 бүтээн байгуулалтыг барьж, ашиглалтад оруулаад байна.
Үүний нэг болох Мөрөн суманд баригдсан 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга 12 дугаар сарын 3-ны өдөр ашиглалтад орлоо. Улсын төсвийн 654 сая төгрөгийн өртөгөөр баригдсан тус барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэгш хүрээ” ХХК ажилласан юм.
О.Буянхишиг