“Нэг тус Мянган лан” өрнүүлж 500.000 төгрөг цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 21:24:05

Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн гар урлалын ангийн сурагч Мөнхбат овогтой Лэгшидэд туслах “Нэг тус мянган лан” аяныг үеийн найз нөхөд нь зохион байгуулжээ.

Энэ хүрээнд сурагчийн оролцооны байгууллагын гишүүд "Хүслэн” дэд зөвлөлийн нарийн бичиг болох сурагч Н.Отгонбилэгт, Шинэбилэг, Мөнх-Эрдэнэ, Ганзориг нарын санаачлагаар хандивын “Нөхөрлөл” тоглолт хийж, 70 гаруй багш ажилчид 400 гаруй сурагчид үзэж сонирхон 500.000 төгрөг цуглааж хандивлажээ.  Уг сурагч нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд энэ 12 дугаар сард эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хотыг зорьж байгаа юм.

МСҮТ-ийн Гар урлалын 1-р ангийн суралцагч  М. Лэгшид нь 1997 оны 2-р сарын 18- нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн бөгөөд сумынхаа ЕБС-ийг А үнэлгээтэйгээр суралцан төгсчээ. Тэрбээр бүтээлчээр сэтгэх  хөдөлмөрлөх чадвартай, өөрийгөө зөв удирдах өндөр ур чадвартай, сахилга бат хариуцлагатай, харилцааны соёлтой шилдэг сурагч бөгөөд Жаргалтхаан суманд хүүхдийн тоглоомын талбайг санаачлан байгуулж, Хүслэн дэд зөвлөлийн даргаар 3 жил  ажиллаж байх хугацаандаа  Хүслэн дэд зөвлөл нь  Сурагчийн оролцооны байгууллагын 3 удаагийн аварга, 2012 онд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт жуух бичгээр, САШ-лах сагсан бөмбөгийн тэмцээний Алтан медаль, Гар бөмбөгийн тэмцээний Алт, хүрэл медаль,Хэнтий аймгийн “ Хүрэл тулга 2012”  шүлгийн уралдааны Алтан медаль, Аймгийн аварга шалгаруулах  физикийн олимпиадад Алтан медаль,“ Яргуй  2012” наадмын  хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

О.Буянхишиг

 

 

Related news