Энэ онд уралдах хурдан морины уралдааны товыг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:14:47

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ онд зохион байгуулах хурдан морины уралдааны товыг хэлэлцэн баталлаа.

Ирэх онд Тосонцэнгэл, Түнэл, Цэцэрлэг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбооны тогтоолыг үндэслэн 2016 оны уламжлалт аймгийн бүсийн хаврын уралдаан дээд 3 насны морьдын уралдааныг билгийн улиралын хаврын тэргүүн сарын шинийн найманд Мөрөн суманд, зүүн бүсийн уралдааныг шинийн арван таванд Түнэл суманд, Шилдэг хүлэг 3 насны морьдын уралдааныг 6-р сарын 1-нд Мөрөн суманд, Ирээдүйн Түмэн эх дааганы уралдааныг 8 сарын 9-нд Тосонцэнгэл суманд, баруун бүсийн хурдан морины уралдааныг 7-дугаар сарын 18,19-нд Цэцэрлэг суманд аймгийн бүсийн зэрэглэлтэйгээр зохион байгуулахыг Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоонд даалгалаа.

Мөн уралдааныг уяачид болон уралдаанч хүүхдүүдийн эрх ашигт нийцүүлэн ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд аливаа хураамж бооцоо авахгүй зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Б.Гантуяа

 

Related news