“Цахим Хэнтий” хөтөлбөр хэрэгжсэнээр үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 11:08:20

Хэнтий аймаг 2014 оноос Орон нутгийн хөрөнгийн сангийн  200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж эхэлсэн “Цахим Хэнтий” хөтөлбөр хэрэгжиж эхэлжснээр үр дүнгээ өгч байна гэж албаныхан хэллээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2015 онд аймгийн ЗДТГ-ын харъяа агентлаг, хэлтсүүдийг хамруулсан иргэдэд төрийн үйлчилгээ болон ил тод байдлыг ойртуулах үүднээс мэдрэгчтэй дэлгэц бүхий “Иргэний цахим мэдээллийн систем”-ийг шинээр нэвтрүүлэн ажиллуулж эхэллээ.

Ингэснээр иргэд интернэтийн сүлжээ бүхий газраас өргөдөл хүлээн авах, хариу өгөх, хянах боломжтой болсны зэрэгцээ гар утаснаасаа болон тус дэлгэцнээс хүссэн мэдээллээ хялбархан авах боломж бүрдэж байгаа аж.

“Цахим мэдээллийн цогц систем-offshare” системийг Хэнтий аймгийн төрийн байгууллагууд, сумдын ЗДТГ-т бүрэн  нэвтрүүлснээр  байгууллага хоорондын үйл ажиллагааг цахим, ухаалаг хэлбэрт шилжүүлж, цаасаар явагддаг шат дамжлагыг эрс багасгаж, төсвийн хөрөнгийг хэмнэхэд чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болжээ.

О.Буянхишиг

 

Related news