Үнэт цаасны зохицуулагч огцорч, Хятадын индексүүд өсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-02-22 12:04:15

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Үнэт цаасны хяналтын хорооны тэргүүнийг албан тушаалаас нь огцруулсан тухай мэдээлэлтэй холбоотойгоор тус улсын хөрөнгийн биржүүдийн даваа гарагийн арилжаа эхлэхэд индексүүдийн ханш өсч эхэлснийг биржүүдийн арилжааны мэдээлэл харуулжээ. 

Шанхайн хөрөнгийн биржийн гол индекс болох “Shanghai Composite Index” 1 хувиар өсч, 2888.6 пункт болсон бол Шэньжэний хөрөнгийн биржийн “Shenzhen Composite Index” 1874.49 пункт болж, 1.3 хувиар өссөн байна.

Харин Хонконгийн “Hang Seng” индекс 0.46 хувиар өсч, 19374.24 пункт болжээ.

Үнэт цаасны хяналтын хорооны  тэргүүн Сяо Ганыг албан тушаалаас нь огцруулж, түүний оронд Хөдөө аж ахуйн банкны тэргүүн Лю Шиюйг томилох шийдвэрийг Хятадын Коммунист нам гаргасан тухай тус улсын хэвлэлүүд бямба гарагт мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Related news