Үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн эмнэлэгт хүргэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-04 09:39:14

МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Пеннсилвани муж улсын Филадельфи хотын нэгэн худалдааны төвийн дэргэд үл таних этгээдүүд гал нээсний улмаас 5 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай телевизийн “Fox News” суваг мэдээлэв.


Үл таних этгээдүүд машинаас галт зэвсгээр гал нээсний улмаас 19-23 насны залуучууд шархадсан байна. Тэдний нэг нь толгойндоо шарх авсан бөгөөд биеийн байдал нь тун хүнд байгаа гэнэ. Энэ хэрэг Филадельфи хотын баруун хойд Жермантаун дүүрэгт болжээ. 


Э.Аянзаяа 


Related news