Хархнууд олон мянган ном устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН./ТАСС/. Германы Штутгарт хотын их сургуулийн номын санд нэвтрэн орсон
хархнууд агуулахад байсан 7800 орчим номыг устгажээ.
Хархнуудын тус номын санд учруулсан хохирол одоогоор 200 мянга орчим паунд
болоод байгаа аж. Номын сангийн удирдлага цэвэрлэгээ хийхийн тулд хархнуудын
мэрж орхисон номнуудыг гаргаж хаяад зогсохгүй, хархнуудын ялгадас болсон номуудыг гарган хаясан байна.
Штутгартын их сургуулийн төлөөлөгчийн хэлснээр, хархнууд засвар хийх шаардлагатай байгаа муу усны хоолойгоор дамжин орж иржээ. Түүнчлэн тус номын сан нь хог цугларсан цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байдаг аж. Сургуулийн захиргаа энэ асуудлыг хотын удирдлага шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэж байгаа аж.