МЗХ-ны салбар салбарын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-02-29 17:19:52

Монголын Залуучуудын холбоо өнөөдөр салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа.

2015 оны шилдэг орон нутгийн холбоогоор Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн залуучуудын холбоо, дэд байрт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн залуучуудын холбоо, гутгаар байрт Ж.Харшыга тэргүүнтэй Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо шалгарсан бол нийслэлийн шилдэг залуучуудын холбоогоор Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын холбоо, дэд байрт Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо тус тус шалгарав. Мөн 2015 оны дүүргийн шилдэг залуучуудын холбоогоор Хан-Уул, дэд байрт Сонгинохайрхан дүүргийн залуучуудын холбоо, тусгай салбар нэгж, байгууллагын шилдгээр Автозамчин залуучуудын холбоо, шилдэг зөвлөлөөр Улаанбаатар татах хэсгийн залуучуудын зөвлөл шалгарсан юм.

Мөн “Хулгайчгүй Ховд хөдөлгөөн”  шилдэг болсон бол “2015 оны онцлох үйл ажиллагаа”-гаар Баянхонгор аймгийн Залуучуудын холбооноос хэрэгжүүлсэн “Шинэ цагийн илгээлтийн эзэд” хөтөлбөр тодорлоо. 

Б.Туул

Related news