Чилид хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНСАНТЬЯГО. /Kyodo/. Чилийн төвийн нутгийн эрэгт өчигдөр оройн 22:54 цагт 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Чилийн эргийн зарим бүс дагуу цунамийн гурав гаруй метр өндөр давлагаа үүсэх төлөвтэй байна гэж Хавайд төвтэй Номхойн далайн цунамигаас анхааруулах төв мэдээллээ.
30 см-ээс нэг метр өндөр цунамийн давлагаа Номхон далай орчмын өргөн уудам бүсэд, үүний дотор Перу, Мексик, Эквадор, Шинэ-Зеланд болон Индонезид хүрэх эрсдэлтэй.
Газар хөдлөлтийн голомт нь Чилийн нийслэл Сантьяго хотоос 230 орчим км зайтай ажээ.
Хана нурсны улмаас нэг хүн дарагдан амь эрсэджээ.
Г.Доржханд
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
9 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
9 hours
Comments