Модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ“Мод тарих үндэсний өдөр” энэ сарын 14-ний өдрийн бямба гаригт улс даяар зохион байгуулна.
Тус өдрийг угтаж Хэнтий аймгийн БОАЖГ-аас модны тарьц, суулгацын нөөцгүй сумд болон айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах зорилгоор “Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа” –г энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Эвт худалдааны төв”-ийн гадна талбайд зохион байгуулна.
Модны суулгац нарс 1500-70000, шинэс 5000-70000, хайлаас 1000-2500, гоёлын болон жимсний мод, бут сөөгнүүд 1800-6000, зүлэгний үр 25000 төгрөгийн үнэтэйгээр зарагдана. Үнийн судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн БОАЖГ болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой юм.
О.Буянхишиг
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days