Могод суманд дархлаажуулалт 100 хувьд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 10:47:00

Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа" дархлаажуулалтын аян улс орон даяар 5 дугаар сарын 12-25 өдрүүдэд явагдаж байгаа.

Уг аянаар 18-30 насны иргэдийг улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалт хийгдэж байгаа юм.  Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Булган суманд ЭМГ-аас 4 түр цэг  байгуулж,  16 сум 1 тосгонд тус бүр 1 цэг байгуулан хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 5150 иргэн уг дархлаажуулалтанд хамрагджээ. Булган аймгийн Могод сум хамгийн түрүүн хамрагдах ёстой иргэдээ 100 хувийн бүрэн хамруулжээ. Мэдээллийг аймгийн ЭМГ – аас өглөө.

 Витаминжуулалтын аянаа сумдад үргэлжүүлнэ

Хүүхэд хамгааллын 45 хоногийн аяны хүрээнд Булган аймаг дахь Монос фарм трейд ХХК- нь витаминжуулалтын аянаа үргэлжлүүлсээр байна. Булган сумын 7 цэцэрлэгийн 900 хүүхдэд 25 хоногийн Витамин С- аминдэм өглөө. Цаашид зорилтот бүлгийн өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүүхэд харах үйлчилгээнд хамрагддаг хүүхдүүдийг витаминжуулатаын аянд хамруулах юм байна. Зөвхөн аймгийн төвдөө биш сумдад хүрч үйлчлэх талаар цаашид анхааран ажиллана гэдгээ ч зохион байгуулагч нь хэллээ.

                                                                                                                               П.Батням

Related news