Хэнтийд тариалалт жигдэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 10:39:23

Хэнтий аймгийн хувьд энэ сарын 12-ны өдрийн байдлаар газар тариалангийн “Дадал буудай”, “Порлог систем”, “Энсада”, “Энх ногоон тал”, “Мөнх улз” зэрэг  5 аж ахуйн нэгж нийт 2750 га-д, үүнээс улаанбуудай 2440 га-д тариалжээ.

Энэ хавар нийтдээ 30 мянган га-д үр тариа тариалахаар үр бордоо техникээ бэлдсэн,

ХХААГ-ын дарга Ж.Төрмөнх “Ойрын өдрүүдэд орсон цас бороо хөрсөнд чийг өгч байгаа болохоор тариаланчдыг баярлуулж байна. Өнгөрөгч 7 хоногт БНЧех улсын “Каритас” байгууллагаас манай аймгийн ногоочдыг дэмжиж 3 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэхээр болж нээлтээ хийсэн байна. Нийтдээ 680 мянган евро буюу 200 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлж манай ногоочдыг ногоо тарих, хадгалах, боловсруулах үйл ажиллагаанд сургана” гэв.

 Мөн бусад аж ахуй нэгжүүд ч тариалалтаа эхлэж тариалалтын ажил жигдэрч байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news