Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа нь дууссан 252 хүн шинжилгээ өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн
хэмжээнд өнөөдрийн байдлаар 3532 хүн гэрийн ажиглалтад байна.
Үүнээс гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа нь дууссан 252 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгчээ. Өнөөдрийн байдлаар тус аймгаас шинжилгээ өгсөн иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.
Манай улсад коронавирусний
цар тахал бүртгэгдэж эхэлснээс хойш Завхан аймгийн
тухайд нийт 952 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн байна. Өнөөдрийн
байдлаар манай аймагт оношлуур дутагдалтай, эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд
олон байгаа. Гэсэн хэдий ч эхний ээлжинд хугацаа нь дуусаж буй иргэдээс
түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхлээд гурав хонож байна гэж аймгийн
ЭМГ-ийн Шуурхай штабаас мэдээлэв.
Ташрамд Завхан аймгийн хувьд иргэдээс
ирүүлсэн саналын дагуу гэрийн тусгаарлалтын хугацааг 14 хоног хэвээр нь
үлдээхээр шийдвэрлэсэн аж.