Алба хаагчид 33 иргэний амийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-16 11:04:43

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Хоёр хоногийн өмнө болсон хүчтэй шороон шуурганы үеэр Говьсүмбэр аймгийн ОБГ-т иргэдээс 30 гаруй дуудлага иржээ.

Үүний 22 нь малдаа яваад төөрсөн гэх дуудлага байна. Аймгийн ОБГ-аас 14 алба хаагч дөрвөн автомашинтай үүрэг гүйцэтгэсэн бол орон нутгаас нийт 148 алба хаагчийг 55 тээврийн хэрэгслийн хамт дайчлан оролцуулсан байна.

Алба хаагчид нийт 33 иргэнийг төөрөх, осгож амиа алдах эрсдэлээс авран хамгаалжээ.
 


Related news