Хэнтий аймгийн МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-13 14:45:36

УИХ-ын болон аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт албан ёсоор 6-р сарын 11-нд эхэлсэн. Харин Хэнтий аймгийн  МАХН-ын нэр дэвшигчид "Өөрчилсөн шиг өөрчилье" уриатайгаар сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаагаа өнөөдөр эхлүүлээ.

Монгол улсын их хуралд өрсөлдөх 3 дахь хүчин бол МАХНам. Тус намын суртчилгааны нээлтэнд ихэвчлэн ахмад, өндөр настнууд ирж оролцов. МАХНам аргагvй л хуучны нам гэсэндээ баримталж буй бодлого хэрэгжvvлж буй арга хэмжээ нь нягт няхуур бодолтой байдаг. Үүнийгээ ч баталж тус нам одооноос залуу боловсон хvчнээ бэлтгэж энэ удаагийн сонгуульд сойж байгаа юм. Тиймээс Хэнтий аймгаас УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нэр дэвшигч Б.Одхүү, П.Ариунжолоо Хэнтий аймгаас УИХ-ын сонгуулийн 41-р тойрогт нэр дэвшигч нар юм.

МАН-ын нэр дэвшигчид энэ үеэр  “Мянганы төмөр зам барих, улсын чанартай 8 хот байгуулах, оюутны сургалтын төлбөрийг төрөөс бүрэн даах, орон сууцны түрээсийн үнийг тэглэх зэрэг иргэдийн ахуй амьдралд ойр үндсэн зорилт тавин ажиллах гэж байгаагаа” хэллээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news