Наадмын төсвийг 2,9 тэрбум төгрөгөөр баталжээ
МОНГОЛЫН МЭДЭЭТулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо баяр наадмын төсвийг өнгөрсөн жилийнхтэй ойролцоо буюу 2.9 тэрбум төгрөгөөр баталжээ.
Үндэсний Их баяр наадам болох Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил өнөөдрийн байдлаар эхлээгүй байна. Энэ жилийн хувьд түүхэн тэгш ой тохиож байгаа учраас гадаад улс орноос зочид төлөөлөгчид олноор ирнэ. Иймд Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд засч сайжруулах засварын ажил багагүй байгаа юм. Улсын баяр наадмыг зохион байгуулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж, Төв цэнгэлдэхийн засварын ажлыг хийдэг уламжлалтай.
Д.Өлзий