Волейболын "Намрын тэргүүн баг" тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРАвтотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Намрын тэргүүн баг" шалгаруулах волейболын тэмцээн Баруун-Урт хотод боллоо.
Аймгийн Засаг даргын тамгын газар, Автотээврийн Үндэсний төвийн Сүхбаатар салбар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулсан уг тэмцээнд 36 баг өрсөлдөж аймгийн Эрүүл мэндийн газрын эрэгтэй, "Дөрвөлж" ОНӨҮГ-ын эмэгтэй баг түрүүлжээ. Шилдэг тоглогчоор аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Б.Батсуурь, "Дөрвөлж" ОНӨҮГ-ын тамирчин Г.Өлзийцэцэг нар шалгарч, багийн дүнгээр "Дөрвөлж" ОНӨҮГ түрүүлж цомын эзэн болсон байна.
Г.Сүхээ
Comments