“Weeknd”-ийн дуу “Billboard”-ын жагсаалтын бүх цаг үеийн шилдэг дуу болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-24 12:23:24

ВАШИНГТОН. /BBC/. Канадын поп од “Weeknd”-ийн “Blinding Lights” дуу Америкийн “Billboard” хөгжмийн жагсаалтын бүх цаг үеийн хамгийн шилдэг дуу болжээ.


Billboard”-ын мэдээлснээр, “Blinding Lights” шилдэг 100 дууны жагсаалтад 90 долоо хоногийн турш багтсанаар 1960-аад онд хит болж байсан “The Twist” дууны амжилтыг эвдсэн байна.


Billboard 100” жагсаалт нь радиогийн нэвтрүүлэг, борлуулалт, дамжуулалт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан сүүлийн 63 жилийн турш шилдэг дуунуудыг эрэмбэлж байгаа юм.


Weeknd”-ийн жинхэнэ нэрийг Абель Тесфайе гэдэг бөгөөд тэрбээр “Blinding Lights” дуугаа 2019 оны 11 дүгээр сард цацаж байжээ. Тийнхүү 2021 оны есдүгээр сар гэхэд энэ дууг “Spotify” хавсралтаар 2.5 тэрбум гаруй удаа тоглуулсан байна.


Энэхүү дууг олны хүртээл болоход цар тахлын үеэр хүмүүсийн сонирхлыг ихэд татсан “TikTok” бүжгийн үзүүлбэрүүд, 2021 оны Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний үеэр үзүүлсэн “Weeknd”-ийн үзүүлбэр ихээхэн нөлөөлжээ.


Billboard”-ын бүх цаг үеийн шилдэг 10 дуу

  1. Weeknd” - Blinding Lights
  2. Чабби Чекер - The Twist
  3. Сантана, Роб Томас – Smooth
  4. Бобби Дарин - Mack the Knife
  5. Марк Ронсон, Бруно Марс - Uptown Funk!
  6. ЛиЭнн Раймс - How do I Live
  7. “LMFAO”, Лорен Неммет, “Goonrock” - Party Rock Anthem
  8. The Black Eyed Peas” - I Gotta Feeling
  9. Лос-дель-Рио - Macarena (Bayside Boys Remix)
  10. Эд Ширан - Shape of You 
Related news