АСЕМ-ын хаалтад зориулсан тоглолт Чингисийн талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-18 17:29:14

Улаанбаатар хотноо зохион байгуулсан АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх уулзалтын хаалтад зориулсан урлагийн тоглолт Чингисийн талбайд өнөө орой 20:30 цагт эхэлнэ.

Тус тоглолтод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нарыг урьжээ.

Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, “Fire”, "Киви", "Colors", "Гурван охин", "Lemons" хамтлаг  ая дуугаа өргөх нь.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On'n Off Production” ажиллаж байна. 

Ж.Болор

Related news