Галзуугийн халдвар нэмэгдэх хандлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-19 22:42:54
Yesukheitumur Tumurbaatar

Сүүлийн үед галзуу мал, амьтанд хазуулах тохиолдол цөөнгүй гарч байгааг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаас анхаарууллаа.

Тус тасагт сүүлийн 7 хоногт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн хоёр нь галзуу чоно, доргонд хазуулсан бөгөөд биеийн байдал сайн байгаа аж. Урин дулааны улиралд уг өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байдаг тул тохиолдлоор мал, амьтанд хазуулвал даруй  эмнэлэгийн тусламж авч, вакцин ийлдэс  тариулахыг эмч нар зөвлөж байна. Ингэснээр халдвар мэдрэлийн системд нөлөөлөхөөс сэргийлэх боломжтой болохыг Халдвартын Зөвлөх эмч  Б.Оюунтуяа хэллээ.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

.

Related news