Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог тамгаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-28 14:02:00

Ховд аймгийн засаг даргын ажил хүлээлцэх ёслол Ховд аймгийн ЗДТГ-ын хүндэтгэл ёслолын танхимд энэ оны 7 дугаар сарын 28-ны өдөр болж, алдар гавьяат, ахмадууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл оролцлоо.

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэрээр Монгол улсын Ерөнхий сайдад аймгийн МАН-ын дарга Д.Галсандондогийн нэрийг өргөмжилж захирамжийн дагуу Ховд аймгийн засаг даргаар Д.Галсандондогийг томилсон байна.

 Аймгийн засаг даргаар 2012-2016 онд чамгүй их амжилттай  ажилласан Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс, нийт Ховдчууддаа ажлын ажилт сайн сайхныг хүслээ.

Аймгийн Ардчилсан намаас сонгогдон ажиилласан засаг дарга Д.Цэвээнравдан, Аймгийн МАН-аас сонгогдон засаг даргаар ажиллах болсон аймгийн засаг дарга  Д.Галсандондог   нарын төрийн тамга хүлээлцэх үйл ажиллагаа  ёслол хүндэтгэлтэй боллоо.

Шинээр томилогдсон Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог 2012-2016 онд Ховд аймгийн засаг даргаар 4 жил амжилттай  ажилласан Д.Цэвээнравдан болон аймгийн ЗДТГазар, хэлтэс,агентлаг, сум багийн хэмжээнд   хийсэн сайн ажлыг үргэжлүүлж, мөрийн хөтөлбөртөө аймгийн Ардчилсан намаас дэвшүүлсэн шинэлэг ажлыг тусгаж, Ховд аймгаа баруун бүсийн нийслэл хөгжлийн тулгаар болж хөгжүүлэх, айл бүр ажилтай, архигүй амьдралын төлөө үлгэрлэн ажиллах болно гэж хэллээ.

Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог мөрийн хөтөлбөртөө  бүх ард иргэдийг саналаа өгөх нь нээлттэй гээд, ард түмэнтэйгээ хамтарч ажиллах болно гэлээ.

Энэ өдөр  түүнд Баруун бүсийн зөвлөлийн даргын ажлын тамга тэмдгийг мөн гардууллаа.

Ховд аймгийн засаг даргаар томилогдсон Д.Галсандондог өмнө нь 2000-2004 онд Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

А.Бямбасүрэн

 

 

Related news